7 хүний амь нас хохирсон зам тээврийн хэргийг шийдвэрлэжээ

Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг Баяндавааны адаг Цэнхэрийн гүүрний тойргийн замд 2014 оны 06 дугаар сарын 21-ний өглөөний 07:40 цагийн орчим“Дайчин сүх” ХХК ны эзэмшлийн 05-22 СҮА улсын дугаартай Хьюндай Аэробус маркийн автомашиныг Содномдаржаагийн Болдбаатар жолоодож явахдаатээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнөөс үүдэн осол гаргажээ. Тэрээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсний улмаас ийнхүү зам тээврийн хэрэгт холбогдлоо.
Ослын улмаас:
-7 хүний амь нас хохирч,
-9 хүний биед хүнд зэргийн гэмтэл,
-13 хүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл
-15 хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба Дайчинсүх ХХК-ийн эзэмшлийн автомашинд 36.440.000төгрөгийн шууд хохирол буюу их хэмжээний хохирол тус тус учирсан байна.
Уг хэргийг Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг Дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны II шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч С.Болдбаатарт ЭХТА-ийн 215-р зүйлийн 215.4-д зааснаар 9 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ