Цагдаагийн нүдийг хуурлаа гээд эрсдлийн үүдийг хаахгүй

Хүйтний эрч чангарч байгаа эдгээр өдрүүдэд хальтиргаа гулгаа анхаарал болгоомжгүйгээсүүдэж, зам тээврийн ослоор бага насны хүүхдүүд бэртэж гэмтэх, амь насаа алдах нь ихэссэн байна. Оны эхний хагас сарын байдлаар зам тээврийн осолд нийт 21 хүүхэд өртөж, 2 хүүхэд нас барж 19 хүүхэд хүнд, хөнгөн гэмтжээ.
Осолд өртсөн хүүхдийг насны байдлаар нь авч үзвэл 17 нь сургуулийн өмнөх насны, сургуулийн насны 3 хүүхэд, явган болонтээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ бэртсэн байна.
Өнгөрсөн оны хувьд нийслэлийн хэмжээнд:


Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байх үедээ гэмтэж байгаа нь эцэг эх, томчуудын хүүхэддээ тавих хараа хяналт сул, замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох талаар зааж зөвлөдөггүй, тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэхдээ хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг нь хэрэглэж хэвшээгүйгээс болдог байна.
Автын ослоор амь үрэгдсэн хүүхдүүдийн талаас илүү хувь нь зориулалтын суудал, хамгаалалтын бүс хэрэглээгүйн улмаас хохирсон нь судалгаагаар тогтоогджээ. Хамгаалалтын бүс зүүгээгүй зорчигчид зам тээврийн ослын үед хамгаалалтын бүсээ зүүсэн хүмүүсээс арав дахин илүү амь насаа алдах магадлалтай байдаг. Машины арын суудалд сууж явсан зорчигчид ч аюулгүйн бүс хэрэглээгүйн улмаас хүчтэй мөргөх, унаж бэртэх зэргээр осолд өртөх магадлалтай байдаг байна. Тиймээс бага насны хүүхдийг машин дотор авч явахдаа заавал харгалзах том хүнтэй явах, хамгаалалтын зориулалтын хэрэгсэл хэрэглэх хэрэгтэй юм. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, эцэг эхчүүд хамгаалах бүс, хамгаалах суудлыг цагдаагаар шаардуулж, арга хэмжээ авахуулахаас сэргийлж, цагдаагийн нүдийг хуурах байдлаар хэрэглэдэг нь өөрсдийгөө болон хайртай үрсээ том аюулд учруулж байгаа хэрэг юм.

Зам тээврийн ослоор 2014 онд 0-6 насны 413 хүүхэд, 7-14 насны 513 хүүхэд, 15-17 насны 135 хүүхэд тус тус гэмтсэн байна. Үүнээс харахад 0-6 насны хүүхэд зам тээврийн осолд хамгийн их гэмтдэг байна.

Харин сүүлийн 6 жилийн хувьд зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдсэн байна. 2013 онд 1157 буюу хамгийн их хүүхэд гэмтэж байжээ. Хүүхдүүд ихэвчлэн гэр сургууль гэсэн маршрутаар явж байгаад гэмтдэг бөгөөд ихэнх нь гарцгүй газраар гардаг, ойртож ирж буй тээврийн хэрэгслийн өмнүүр гүйдэг, замын хөдөлгөөний мэдлэг дутуугаас болж гэмтэж, амь насаа алдаж байгаа нь харамсалтай юм.
Тиймээс эцэг эхчүүд үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдээ хаана, хэнтэй яваа, хэрхэн замын хөдөлгөөнд оролцож байгаа талаар байнга анхаарал тавьж, хэлж зөвлөн, өөрсдөө үлгэр дууриалал үзүүлэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ