“1 гишүүн 1000 төгрөг” аян эхэллээ

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өөрийн гэсэн0,5 га газартай болсон юм. Энэ газраа“НАМЗХ ТӨГӨЛ” хэмээн нэрийдэж, Монголын залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин бүрдүүлэхээр зорин ажиллаж байгаа юм байна. НАМЗХ нь тус төгөлдөө гудамж, зам барих, гэрэлтүүлэг, ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийн ажил хийхийн зэрэгцээ “Найзуудын тангараг”-ийн хөшөө босгож, “Уулын мэргэжлийн хана” зэргийг барьж байгуулахаар төсөл төлөвлөгөө боловсруулан ажиллаж эхэлжээ.

Тиймээс тэд нийт гишүүд, залуучуудаа “НАМЗХ ТӨГӨЛ”–ийн тохижилтонд хувь нэмрээ оруулахыг уриалж “1 гишүүн 1000 төгрөг” аяныг эхлүүллээ.

Аяны хүрээнд цугласан мөнгийг “НАМЗХ ТӨГӨЛ”-ийн тохижолтод бүрэн зарцуулж, гишүүддээ тайлагнана. Мөн дэмжсэн бүх гишүүдийн нэрсийг “НАМЗХ ТӨГӨЛ”-д байршуулж, суулгасан мод бут бүрийг эзэнтэй болгож хариуцлагатай ажиллах болно хэмээн зохион байгуулагчид хэлж байлаа.

Уг аян нь2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлэх юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ