Цаг агаарын сэрэмжлүүлэг


Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2015 оны 01 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 22-27 градус, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар 14-19 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 10-12 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 23-28 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Халх голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө 25-27 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ