Чөлөөт бөх өөрчлөгдөж байна

Дэлхийн Бөхийн Нэгдлээс мэдээлснээр бол чөлөөт бөхийн спорт ойрын үед өмсгөл, хувцас, дэвжээ зэрэгтээ маш их өөрчлөлтийг хүлээж авах бололтой. Үүнд:

  • 1972 оноос хойш хэрэглэж ирсэн улаан-шар өнгийн дэвжээг хар хөх-улбар шар өнгөтэй болгох
  • Бөхийн өмсгөлийн өнгө болон дизаиныг өөрчлөх нь. Энэхүү өөрчлөлтийг 2015 оны сүүлчээр батлах ажээ. Харин шүүгчдийн хувцсыг поло цамц-өмд болгох
  • Тивүүдийн бөхийн хороог “United World Wrestling – Region” (Africa, Americas, Asia, Europe and Oceania) гэхчилэн нэрлэх
  • Косовог гишүүнээр элсүүлснээр өдгөө United World Wrestling эгнээндээ 179 гишүүн оронтой болох зэрэг асуудал, өөрчлөлт багтжээ.

Б.ЦАГААНБААТАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ