Микравтобус ноцтой осол гаргаж хүний амь эрсэдлээ

Өнөөдөр өглөөний 10.00 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарч, 10 гаруй хүн бэртэж, нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Налайхаас ирж байсан “Зил-130” ачааны машин, “Стана” маркийн микроавтобустай мөргөлдөж, ослын улмаас “Стана” маркийн микроавтобусанд сууж явсан 10 гаруй хүн бэртэж, жолооч нь газар дээрээ амиа алджээ.

Ослын газарт Яаралтай түргэн тусламж 103-ын гурван машин ирж, гэмтэж бэртсэн иргэдийг эмнэлэг рүү авч явсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Стана” маркийн микроавтобус гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байгаад ийнхүү “Зил-130” ачааны машиныг мөргөж осол гаргасан байна.

Амиа алдсан жолоочийн хувьд 1987 онд төрсөн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Ослын шалтгааныг тодруулахаар харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ