Улаанбаатарт -8-10 хэм хүйтэн

2015 оны 01 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийнбаруун болон зүүн хэсгээр үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн хойд,зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 19-24 градус, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 13-18 градус, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 0-8 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 8-10 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ