Даамын УАШТ явагдаж байна

Монголын даамын холбооны нэрэмжит 2015 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хагас шигшээ тоглолт энэ сарын 15-18-ны өдрүүдэд Бадмаараг төвд болж байна.
Тэмцээнд 18 аймаг, 7 дүүргийн эрэгтэй 66, эмэгтэй 42 даамчин оролцож байгаа бөгөөд олон улсын цолтой 12 тамирчин оролцож байгаагийн дотор Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Д.Баттулга, М.Нямжаргал нарын гурван их мастер өрсөлдөж байгаа юм.
Мөн дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт Ц.Сүхбат, өсвөр үеийн дэлхийн аварга Г.Гэрэлболд, өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медальт Г.Дүүрэнбилэг, Б.Мөнхжин нар оролцож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ