Хакухо Хацү башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башё Токио хотын “Кокүгикан” спортын ордонд үргэлжилж байна.

Хацү башёг долоон өдрийн дараах байдлаар ёкозүна Хакүхо М.Даваажаргал долоон даваатай, нэг ч унаагүй тэргүүлж байгаа бол ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Кисэносато, маэгаширагийн 6-с барилдаж буй Окиноүми нар зургаан даваа, нэг унаатай удаалж байна.

Мөн ёкозүна Какүрюү М.Ананд, озэки Котошёогикү болон Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, Токитэнкү А.Хүчитбаатар нарын найман бөх таван даваа, хоёр унаатайгаар тэргүүлэгчдийн араас нэхэж явна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ