Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн

Нутгийн зүүн хагаст үүлшинэ, баруун хагаст багавтар үүлтэй. Төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 18-23 хэм, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 11-16 хэм, Говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 5-7 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 хэм хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ