Цахимаар газар өмчлүүлэх бүртгэл 15 хоног үргэлжилнэ

Цахимаар нийслэлийн иргэдэд газар өмчлөх хоёрдугаар ээлжийн бүртгэл өнөөдрөөс эхэлнэ. Уг бүртгэлийн нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныхан оролцож хаана газар өмчлүүлэх, иргэд хэрхэн бүртгүүлэх талаар мэдээлэл өгөх юм.

Энэ удаад шинээр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их цуурай, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булагийн 2-р хэсэг, Багахангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэг зэрэг таван байршилд газар өмчлүүлэхээр болжээ. Мөн өмнөх таван байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багануур дүүргийн Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн Бор үзүүр гэсэн гурван байршилд тодорхой хэмжээний газар үлдсэн учраас эдгээр байршилд мөн газар олгохоор болжээ. Цахим системээр иргэдээс газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа 15 хоногийн турш үргэлжлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ