Сурагчдын шинэ улирлын хичээл эхэллээ

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт дуусч, гуравдугаар улирлын хичээл өнөөдрөөс эхэлж байна. Бага ангийн сурагчид өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ноос энэ сарын 25-ныг дуустал, дунд ангийнхан нэгдүгээр сарын 3-наас 25-ныг дуустал, ахлах ангийнхан нэгдүгээр сарын 10-наас 25-ныг дуустал амарсан юм.

Харин орон нутгийн сургуулийн сурагчдын амралт хараахан дуусаагүй байна. Орон нутагт бага ангийн сурагчид нэгдүгээр сарын 10-наас эхэлжамарсан бөгөөд ирэх хоёрдугаар сарын 8-нд хичээл нь эхэлнэ. Дунд, ахлах ангийн сурагчдын амралт өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд мөн хоёрдугаар сарын 08-ны өдөр хүртэл амрах юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ