"Суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ыг өөрчлөн баталжээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ыг өөрчлөн баталжээ.
Тодруулбал, бакалаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-аас доошгүй гэж, магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй гэж, докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-аас доошгүй байсныг 3.5-аас доошгүй гэж өөрчилжээ. Мөн 50 хувийн дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш гэж, 75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магистрант, докторантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш гэж тус тус өөрчиллөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ