Үеэл дүү Саригийн Батчулууныг дурсахуй

Уншигч та бүхний түмэн амар амгаланг айлтган мэндчилье.

Намайг Дагвын Жүгдэрбарам гэдэг, эдийн засагч, зохиолч, бас шаггүй сэтгүүлч хэмээн өөрийгөө боддог. Энэ оршил үгийг бичихдээ өөрийнхөө тухай огт үгүүлэх гэсэнгүй, үеэл дүү Саригийн Батчулууныг хүндэтгэн дурсах гэсэндээ дурьдаж буй хэрэг билээ.

С.Батчулуун маань намайг бодвол Улсын Бага Хурлын гишүүн, УИХ-ын гишүүн төдийгүй Хууль зүйн Байнгын хорооны дарга, Засгийн газрын гишүүн бөгөөд Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга гэсэн хүндтэй албыг хашиж байсан төрийн томоохон зүтгэлтэн агсан билээ. Бид нэг удаа хотод уулзалдахад Монгол улсын шинэ Үндсэн хуулийн YII бүлгийг ахалж боловсруулж байна хэмээн ярьж байсныг санахад бас чамгүй хуульч байж дээ гэж одоо бодогдоно.

Миний бие С.Батчулууныг үеэл дүү хэмээсний учир юу хэмээвээс түүний ээж Р.Өлзийхишиг хэмээсэн давхраатай алаг нүдтэй, махлаг, дугуй цагаан царайтай, яриа хөөрөөтэй, цайтай ундтай эмэгтэй манай аавын эгч Ш.Бадамраагийн охин билээ. Ээж маань Бадамраа эгчийн тухай дурьсан ярихдаа яралзсан том сайхан шүдтэй, өндөр нуруутай, урт хар үстэй , тунгалаг хар нүдтэй, инээвхийлсэн ямар ч эрийн хараа булаасан сайхан эмэгтэй байсан юм. Тиймээс ч нутгийнхан нь “ганган” хэмээсэн Рагчаатай ханилж билээ. Ёстой тэр үеийн Юндэн, Нансалмаа хоёрдоо хэмээдэг байсан билээ. Батчулууны аав Пүрэвийн Сариг нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын урианхай, ардын цэргийн офицер хүн, сүүлд нь төрөлх аймагтаа очиж удирдах алба хашиж байсан билээ. Үнэнч, цэгц шударга хүн байсныг Баян-Өлгий аймгийн тэр үеийн ард иргэд ярьдаг. С.Батчулуун үеэл мааньП. Саригийн ор ганц хүү нь бөгөөд тэр хоёр эгч, дөрвөн эмэгтэй дүүтэй. Хүний ор ганц хүү гэдэг нь Монголчуудын хувьдэрх танхи, хүндтэй нэгэн байдаг билээ. С.Батчулуун тийм хүн байгаагүй, мэдлэг ухаан өргөнтэй, зориг төгөлдөр нэгэн байсан.Би Батчулуунаасаяган ах учир намайг та гэдэг байсан, Бид их дотноч хоёр байлаа.

Миний бие саяхан Google-ээр тэнэж яваад энэ зургийг олж аваад зүрх зүсэгдэж, элэг эмтэрсэн билээ. Эл зураг дээр С.Батчулуун маань найз нар, журмын нөхөд болох УИХ-ын гишүүн асан Ша.Батбаяр, нэрт улс төрч, нийтэлч Баабар, Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Р. Амаржаргал, С.Баярцогт, Монгол улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ, Засгийн газрын гишүүн,одоогийн ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай хамт сууж байна. Тэд нилээд залуу харагдана. Одоо тэд намба сууж Монгол улсын хөгжлийн төлөө цаг завгүй ажиллацгаадаг хүмүүс нэгэнт болжээ. Үеэл дүү миньамьд сэрүүн байсан бол... гээд миний бие нулимсцийлэгнэжсууна даа. Гэтэл яасан билээ. Тэр үеийн улс төрчид, хуулийнхан “Казиногийн” гэгдсэн зохиомол хэрэг үүсгэж хилс ял тулгаж шийтгэсэнд би төдийгүй Монголын олон иргэд харамсдаг. Торны цаана байхад дүүгийн минь өвчин нь илэрч улмаар хүндэрч хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Илаарших боломж их байсан ч тийм боломжийг олгоогүй юм. Энэ бол Монгол улсад тохиолдсон цаг бус уй гашуу, хэлмэгдүүлэлт байлаа.

Казиногулсын эдийн засагт тодорхой орлого авчирдаг гэдгийг одоо дэлхий дахин мэддэг боллоо. Америкийн Лас-Вегасын Казногийн төв 5,0, Чигагогийнх 4,0, Антлантик төвийнх 2,0 орчим тэр бум ам\долларын цэвэр ашгийг улсдаа оруулдаг гэсэн статистик байдаг. Казиног хар тамхи, янхандалтыг дагалддаг гэсэн 20-30 жилийн өмнөх ойлголт одоо нэгэнт үгүй болж байна. Казинотой, казиногүйманай улсад хар тамхи, янхандалт тэр ч бүү хэл хүн, зэвсгийн наймаа бодит зүйл болсоныг бид хэвлэл, мэдээллийн хэрэгслээс уншиж, үзэж мэдэрсээр байна. Харин казино бол хууль, хяналтын байгууллагын байнгын хяналтад байдаг, зарим улсад казинод өөрийн иргэдээ оруулдаггүй юм билээ. Эл үед мэргэжлийн покерчид, түүний орлогоор амьдрагсад бий болжээ, Покерийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үүсээд 30 жил болоод байна. Манай хөрш ОХУ-д PokerMoscow компани покерийн дээд сургууль байгуулж сургалт явуулж эхлээд арваад жил болж байна. Социалист Вьетнам улсын иргэн нэгэн эмэгтэй покерчин болоод орлогоороо дэлхийг шуугиулж байна. Миний нэг бодож явдаг зүйл бол Монгол улс Казиногийн хуультай болоосой, казино байгуулагдаасай гэж мунхагладаг сэтгэхүй билээ.

С.Батчулууныг минь сайн мэдэх нөхөд нь одоо бүгд төрийн өндөрлөгт гарчээ. Одоо үеэл дүү С.Батчулууныг минь цагаатгаж эхнэр, ганц хүү, ах дүү төрөл садан бидний магнайг тэнийлгээсэй билээ. Миний бодлоорзураг дээрх эдгээр нөхөд төдийгүй Э.Бат-Үүл, П.Цагаан, Да. Ганболд, Т.Лхагваа, Б.Алтангэрэл нартай сайн найзууд, үзэл бодол нэгтэй нөхөд байсныг би андахгүй мэднэ. Тэд оюун ухаандаа нэгийг тунгаах бизээ,

Энэ ялдамд С.Батчулууныхаа гэргийД.Батсайхан, хүү Б.Энх-Амгалан нарт сайн сайхныг хүсье.

МЗЭ-ийн шагналт зохиолч Д.Жүгдэрбарам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ