Грекийн алдарт дуучин Демис Руссос нас баржээ

Грекийн дэлхийд алдартай дуучин Демис Руссос 69 насандаа нас барлаа. Түүний охин Эмилигээс Францын Le Figaro сонин тодруулснаар энэ нь тодорхой болжээ.
Нэгдүгээр сарын 25 буюу уржигдар шөнө Демис Руссос нас барсан гэнэ. Сүүлийн нэг жилд дуучин Грек, бас Францад Парисын ойролцоох Нейи хотод оршин сууж байсан аж.
1963 онд Демис Руссос Лукас Сидерастай хамтран “Vangelis” хамтлагийг байгуулсан. 1968 онд « Aphrodite's Child» /Афродитагийн хүүхдүүд/ хамтлагийн дуу “Rain & Tears”-ыг дуулснаар алдартай болсон тэрбээр Парис руу нүүсэн байна.
Гэсэн хэдий ч 1971 онд, Демис Руссос хамтлагаа орхиж, соло карьераа эхэлсэн гэдэг. Түүний «Forever & Ever» цомог нь анхны бие даасан амжилттай цомог нь байжээ. Их Британийн хит парадад цомгийнх нь «Happy То Be On An Island In The Sun» дуу нь тавд орж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ