Сар шинийн үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхэллээ

“Монголд үйлдвэрлэв”Цагаан сар үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Уг яармагийг Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэ жилийн хувьд “Мишээл экспо”, “Шөнийн зах”, “Драгон” төвд өнөөдрөөс эхлэн ирэх сарын 04-ний өдрийг хүртэл сар шинийн холбогдолтой бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаагаар үйлчилж байна. Энэхүү үзэсгэлэн худалдааны албан ёсны нээлтийн ажиллагаа маргааш буюу нэгдүгээр сарын 28-ны өдөр болох юм.

Нийслэлийн 6 дүүрэгт мөн цагаан сарын үзэсгэлэн худалдаа явагдаж байгаа билээ. Байршлуудын дурдвал:

Баянзүрх дүүрэгт

  • “Скай” их дэлгүүрийн гадна талбайд,
  • "Бөхийн өргөө"-ний гадна талбайд,
  • Тэнгэр” бөөний худалдааны төвд,

Сүхбаатар дүүрэгт

  • “Цэрэндоржийн гудамж”-ны гадна талбайд,
  • Чингэлтэй дүүрэгт
  • Тусгаар тогтнолын талбайд,
  • Урт цагааны зүүн талын гадна талбайд,

Баянгол дүүрэгт

  • “Лион” тауэрт,

Хан-Уул дүүрэгт

  • “Скай трейдинг” ХХК-д,
  • “Номингийн тав трейд” ХХК-д,
  • “Хоум плаза”-гийн дотор талбайд,
  • “Улаанбаатар импекс” ХХК-д,

Сонгинохайрхан дүүрэгт

  • “Силвер” худалдааны төвд,
  • “Сувдан” төвийн дотор талбайд тус тусзохион байгуулж байна.

“Мишээл экспо”-д эхэлсэн яармагт оролцож буй хүнсний худалдаа эрхлэгчид чанар, стандартын баталгаатай бараа бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа гэдгийг онцолж байлаа. Энэ тал дээр зохион байгуулагчдын зүгээс анхаарал тавин ажиллаж байгаа юм байна.

Цагаан сарын хамгийн гол идээ болох хэвийн боовны үнийг сонирхуулахад 2000-2900 төгрөг байв. Мөн энд даршилсан ногоо, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, ундаа, шүүс, чацаргана гэх мэт хүнсний бүтээгдэхүүнээс гадна үндэсний хувцас, малгай, гутал, арьсан эдлэл, түрийвч цүнх зэрэг эх орондоо үйлдвэрлэсэн бүх төрлийн барааг дэлгэжээ. Монголчуудын бэлгэнд голчлон дагалдах оймс, цамц, бусад хэрэглээнүүд гээд бүх барааг үйлдвэрийн үнээр борлуулж байгаа гэлээ.

Энэ бүгдээс харахад манай дотоодын бүтээгдэхүүний чанар чансаа дэлхийн хэрэглээг тодорхойлох цаг ирсэн нь мэдрэгдэж байсан юм. Гагцхүү энд төр засгийн зөв бодлого, зохицуулалтнэн чухал билээ. Анх 2007 онд жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих хуулийг баталсан. Гэвч өнөөдрийг хүртэл тэд бүрэн хөл дээрээ зогсож чадахгүй, түүнчлэн иргэдэд хүрч байгаа бүтээгдэхүүн нь импортын бараа бүтээгдэхүүнээсөндөр үнээр борлуулалагдсаар байна. Жижиг дунд үйлдвэрүүд нь ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч банкны зээлийн хүү өндөр, урт хугацааны зээл авах боломж бага байдгаас энэ салбарын хөгжил удааширдаг ажээ. Манай улсад39 мянга 800 жижиг дунд үйлдвэрүүд байдгаас 50 хүртэлх хүний орон тоотой жижиг үйлдвэрүүд97 хувийг эзэлж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ