Ардчилсан хүчний холбоо их хурлаа хуралдуулна

Ардчилсан хүчний холбоо их хурлаа энэ сарын 31-ний өдөр хуралдуулахаар болжээ. “Монголоо шинэчилье” уриатай үүсгэн байгуулагдсан тус холбооны таван жилийн ойн баярт зориулан их хурлаа хуралдуулж байгаа юм.

Их хуралд аймаг, нийслэл, орон нутгийн гишүүдээс бүрдсэн 700 гаруй төлөөлөгч чуулна. Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажилладаг бол дэд ерөнхийлөгчдөөр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Д.Арвин, Ж.Батзандан, Д.Батцогт, гүйцэтгэх захирлаар Т.Энхсайханнар ажилладаг. Их хурлаар таван жилийн ойн баяр тохиож буйтай холбогдуулан зочид төлөөлөгчид, гишүүд дэмжигчидтэйгээ хамт өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа тайлагнаж, ирээдүйд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөх юм байна.

УИХ-ын дарга, тус холбооны хүндэт ерөнхийлөгч З.Энхболд их хурлыг нээж үг хэлэх бол АХХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ их хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэх ажээ. Их хурлын үеэр таван жилийн ойнгэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийх юм. Баярын хурал Драмын театрт болно.

Ингээд АХХ-ны тухай уншигчдадаа товч танилцуулж байна.

Үнэт зарчим

Бидний үнэт зарчим бол ардчилсан засаглалыг Монгол улсдаа төлөвшүүлэх юм.

Ардчилсан засаглалын талаар:

Ардчилал бол хэлэлцээрээр явагддаг засаглал юм./Жон Стуарт Милл/
Ардчилал бол хүмүүсийн бүтээсэн, хүмүүсийн төлөөх засаглал юм. /Абрагам Линкольн/

АРДЧИЛАЛ ГЭЖ ЮУГ ОЙЛГОХ ВЭ?

Ардчилал гэдэг ойлголт нь улс төрийн онолын хувьд засаглалын хэлбэр гэсэн флософийн ойлголт юм.

Ардчилал буюу демократ засаглал гэсэн нэр томьёо нь эртний грекийн ард түмнээс гаралтай. Грек хэлний “демос” буюу ард түмэн, “кратос” буюу засаглал гэсэн үгнүүд нийлээд “Ард түмний засаглал” гэсэн утгыг агуулж байгаа үг юм.

ЭРХЭМ ЗОРИЛГО

“Монголоо шинэчилэе” гэсэн зорилготой, Ардчилсан үзэлтэй, Монгол улсын шудрага иргэдийг улс эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулхад нь дэмжиж ажиллах нь манай холбооны эрхэм зорилго байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ