Сонгинохайрхан дүүргээс олдсон занданшуулсан шарилын насыг тогтоогоогүй

Монгол Улсын нийслэл Улаанбаатараас эрэгтэй хүний занданшуулсан шарил олджээ. ЦЕГ-аас энэхүү хатаж чулуужсан цогцост үзлэг хийж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд өчигдөр 18:30 цагийн үед хүлээлгэн өгчээ. Тухайн шарилыг хэн, хаанаас, ямар байдлаар олсон зэргийг тодруулахаар СХД-ийн цагдаагийн II хэлтэс үргэлжлүүлэн үзлэг шалгалт хийж байгаа юм.
Уг муми нь 200 гаруй жилийн настай хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа билээ. Учир нь шарилыг хүлээлгэн өгөх үед Бурханч лам Г.Пүрэвбат болон улстөрийн хүрээнийхэн очиж сонирхжээ. Анхны дүгнэлтээр энэхүү шарилыг 200 гаруй жилийн настай хэмээн тайлбарлаж байгаа аж. Харин энэ талаар Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн дарга н.Өлзийбаяраас лавлахад, хэн 200 гаруй жилийн настай гэдгийг тогтоосныг мэдэхгүй гэсэн юм. Тэгэхээр энэ мумигийн насжилтын талаар нарийн судалж гаргасан тодорхой баримт одоохондоо байхгүй юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ