Гурван сая дахь иргэнтэй нэг өдөр 181 хүүхэд төржээ

Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Засгийн газрын ээлжит бус хуралдаанд мэдээлэл хийжээ. Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны 1 дүгээр сарын 24-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт энэ сарын 24-ний өглөө эцэг Э.Хатанболд, эх Г.Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин юм.
Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй нэг өдөр 181 хүүхэд төрж, үе чацуутан боллоо.
Эдгээр хүүхдүүдийг алдаршуулах үйл ажиллагааг Засгийн газрын 2014 оны 400 дугаар тогтоолын дагуу зохион байгуулах бөгөөд бэлтгэл ажил хангагджээ. Уг арга хэмжээг Монголын Хүүхдийн ордонд энэ сарын 30-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ