5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгсэл зарим хэсэгт цагийн хязгаарлалттай нэвтэрнэ

Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу Авто замын ачааллыг бууруулах зорилгоор Нарны замын зарим хэсэгт /Чулуун овооны уулзвараас баруун тийш Нийслэлийн өргөн чөлөөний зүүн тал, Дүнжингаравын замын хойд хэсэг/ бүх жин нь 5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.

Ингэхдээ 07.00 цагаас 22.00 цагийн хооронд явуулахыг хязгаарлах бөгөөд зохион байгуулалтын ажлыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж ажиллана. Харин шаардлагатай газруудад замын тэмдэг байрлуулахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хариуцан ажиллахюм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ