Ц.Алдармаад 2 жилийн тэнсэн оноолоо

Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүд болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар нь биенээ гэмтээж, хөдөлмөрийн чадварыг нь түр хугацаагаар алдагдуулсан гэх хэргийг өнөөдөр шүүж, эцэслэн шийдвэрлэлээ.

Шүүхээс Ц.Алдармаад 3.5 жилийн ял оноож, улмаар 2 жилээр тэнсэн харгалзахаар болж байна. Харин Г.Оюунтуулд оноосон ялыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон байна.

Ингэснээр Ц.Алдармаагийн хувьд хоёр жилийн хугацаанд цагдаагийн байгууллагын хяналтад байж, гэмт хэрэг үйлдэхгүй байх ёстой бөгөөд холбогдвол шүүхээс тогтоосон 3.5 жилийн ялыг биечлэн эдлүүлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ