ТББ-аас Ерөнхийлөгчид хандан мэдээлэл хийнэ

Гацууртын ордыг хамгаалах ажиллагаа үргэлжилж байна. Энэ удаад “Монгол байгаль дэлхийд ганц” ТББ-аас Ноён уулын бүс нутаг, түүх дурсгалын үнэт олдворуудыг хамгаалах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан мэдээлэл хийхээр болжээ. “Монгол байгаль дэлхийд ганц” ТББ нь байгаль орчныг хамгаалах, олон нийтэд экологийн боловсрол олгох чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг аж.

Тэд Ерөнхийлөгчид хандахдаа Ноён уулаа хамгаалж үлдэх нь хамгийн чухал гэсэн байр сууриа илэрхийлэх юм байна. Тодруулбал, Гацууртын ордыг олборлуулахын зэрэгцээ түүнээс олсон ашиг орлогын хувиас Ноён уулын бүс нутаг, түүх дурсгалыг хамгаалах дорвитой ажлыг хийж гүйцэтгэх ёстой хэмээн үзэж байгаа гэнэ. Цаашлаад Ноён уулын бүс нутгийн онгон дагшин байгаль, түүх дурсгалын олдворыг хэвээр үлдээж аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх хэрэгтэй гэсэн саналтай байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ