“Нарны хүүхдүүд"-ийн С.Эрдэнэчулуун 2014 оны энхийн шагналтан боллоо

Өчигдөр Blue sky Diamond танхимд“Дэлхийн энхийн их наадам” ТТБ, “Монголын уламжлалын академи”, “Дэлхийн энхтайваны зөвлөл” зэрэг Монгол дахь энхтайваны байгууллагууд өөрсдийн нэгдмэл үнэлэмжийг илэрхийлсэн дээд шагнал “Энхийн шагнал”-аа гардуулах ёслол боллоо. Төр, нийгмийн салбарт томоохон хувь нэмэр оруулж, бусдын сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ зориулан эв нэгдэл, энхийн төлөөхи бодит ажил нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм хүнд энэхүү шагнал очдог уламжлалтай.

Ёслолын ажиллагааг нээж “Дэлхийн энхийн их наадам” ТТБ-ын Тэргүүн Г.Ганбат хэлсэн үгэндээ “Монголчууд бид бие биенээрээ бахархах, нэг нэгнээ хүндлэх, бусадтайгаа хамтран бүтээх ижил сэтгэл, адил сэтгэлгээн дор ажиллаж, улмаар хүчирхэг Монгол Улсаа бий болгоход энэхүү шагналын үнэ цэнэ оршино.

Өөрийн ажиллаж байгаа салбартаа эзэн нь болсон, сонгосон мэргэжил, гаргасан шийдвэртээ үнэнч байж, бүхий л цаг хугацааны сорилтонд сөхөрч биш нугалж,давж гарч чадсан бүтээгч хүмүүсээрээ бид бахархаж, тэднээсээ сурч, тэднийгээ алдаршуулж байхын төлөө энэхүү шагнал маань бий болсон юм.

Эцэстээ энэ бүхэн энхтайван, энх амгалангийн төлөө үйлс билээ” хэмээн онцлов.

2014 оны Энхийн шагналтнаар “Азийн хүүхдүүд” сангийн Тэргүүн, Монгол Улсын гавьяат багш С.Эрдэнэчулуун тодорсон юм.

ТүүнийМонголынхоо ирээдүй болсон үр хүүхдүүд, тэр дундаа өнчин, гэр оронгүй тэнэмэл хүүхдүүдийн төлөө маш их бүтээлч ажил хийж байгааг үнэлэн энэхүү нэр хүндтэй шагналын олгожээ.

Батламж гардан авах үеэрээ С.Эрдэнэчулуун ”2002 оноос хойш Дархан-Уул аймаг дахь бүтэн болон хагас өнчин, гэр оронгүй тэнэмэл гэгддэг хүүхдүүдээ цуглуулан “Нарны хүүхдүүд” халамжийн төвөө байгуулан ажиллаж байна.

Хүүхдүүдийнхээ авьяас чадварыг хөгжүүлэх дугуйлан ажиллуулж, мөн амьдрах ухаанд сургадаг. Хүүхдүүдийн маань эцэг, эх дээд тэнгэрээс үр хүүхдүүдээ харж сэтгэл амар байдаг байхдаа гэсэн итгэл үнэмшлийг тээж явдаг даа. ” хэмээн сэтгэл догдлон өгүүлж байлаа.

Багш С.Эрдэнэчулуунд батламжийг гардуулах үеэрээ 2013 оны Энхийн шагналтан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Монголчууд бид 3 саяулаа боллоо. Монголын үрсийн аз жаргал, энх амгалангийн төлөө олон жил эхийн сэтгэл, багшийн сэтгэлээр ажиллаж байгаа Эрдэнэчулуун багш та яах аргагүй энэ эрхэм шагналын эзэн нь байх хүн юм байна. Танд баярлалаа” хэмээв.

2014 оны Энхийн шагналтныг тодруулах комиссын бүрэлдхүүнд ажилласан Монгол Улсын ардын багш, доктор, профессор С.Галсан энэ жил олон нийт, нийгмийн төлөө сайн үйлсийг бүтээсэн олон хүн нэрээ дэвшүүлсэн.

Бид Эрдэнэчулуун багшийн байгуулсан “Нарны хүүхдүүд” төвийг Дархан-Уул аймагт очиж нүдээрээ үзлээ. Тэнд Монголын нэг хэсэг үрс үнэхээр аз жаргалтай амьдарч байна хэмээн хэлж оролцогсдийн сэтгэлийг ихэд хөдөлгөв.

“Нарны хүүхдүүд” төвийн авьяаслаг хүүхдүүд ёслолын үйл ажиллагаанд оролцсон ах эгч нартаа зориулж Монгол ардын бүжиг бүжсэн үнэхээр бахархалтай байлаа.

Энхийн шагналтан тодруулах угтаж үйл ажиллагааг угтан хүүхэд, багачуудын дундзарласан “Энхтайван миний гэр бүлд оршдог” гэрэл зургийн, “Энхтайван миний нүдээр”гар зургийн уралдаанышилдгүүдэд шагнал гардуулав. Шагналыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Л.Одончимэд, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, зохиолч Л.Дашням нар гардууллаа.

Энэ удаагийн ёлолын үйл ажиллагаанд Монгол улсын төр, нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч нэр хүндтэй хүмүүс хүрэлцэн ирж энхийн төлөө сайн үйлс бүтээж буй залууст урам өгч байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ