Нийтийн сонсголын тухай хуулийг дэмжив

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 61.1 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.
Одоо чуулганаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Энэхүү хуулийн төслийг мөн Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан юм.
Хуулийн төсөл нь2 наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд харах үйлчилгээг зохион байгуулах харилцааг зохицуулахад чиглэжээ. Хүүхэд харах үйлчилгээг албан ёсны стандартад суурилсан боловсрол, сургалтын бус хүүхдийн эрхийг хамгаалж, хөгжлийг дэмжсэн нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээ байна гэсэн үзэл баримтлалаар хуулийн төслийг боловсруулсан байна. Мөн хүүхэд харах үйлчилгээний асуудлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар заажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ