Б.Баатархүү: Занданшуулсан шарилыг шалгахаар ажлын хэсэг гарсан

#231f20; font-size: 12px; font-family: Tahoma, Arial, sans-serif;" align="justify">
Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас эртний занданшуулсан булш байж болзошгүй зүйл айлын хашаанд байна гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийж, 2015 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрээс тухайн зүйлийг эд мөрийн баримтаар хураан авч, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгсөн.
#231f20; font-size: 12px; font-family: Tahoma, Arial, sans-serif;" align="justify">Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр лам, гэгээнтэн хүний занданшуулсан шарил байсан талаар мэдээлэл цацагдсан. Тиймээс ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс албан ёслоор мэдээлэл хийлээ.
#231f20; font-size: 12px; font-family: Tahoma, Arial, sans-serif;" align="justify">Ингээд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
#231f20; font-size: 12px; font-family: Tahoma, Arial, sans-serif;" align="justify">-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр занданшуулсан шарилыг лам, гэгээнтэн хүний занданшуулсан шарил байсан талаар мэдээлж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
#231f20; font-size: 12px; font-family: Tahoma, Arial, sans-serif;" align="justify">-Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул энэ олдвортой холбоотой мэдээлэл нарийн тогтоогдоогүй. Эртний чулуужсан уг олдворыг хичнээн жилийн насжилттай, хаанаас олдсон, ямар байдалтай байсан гэх мэтийг нарийн шинжилгээгээр тодорхой болгоно. Хууль зүйн яам, БШУЯ-наас хамтарсан ажлын хэсэг гарч, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан шинжээчдийн багаар дүгнэлт гаргуулна. Үүний дараа албан ёсны мэдээлэл өгөх юм. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй.
#231f20; font-size: 12px; font-family: Tahoma, Arial, sans-serif;" align="justify">-Уг олдворыг Шүүх шинжилгээний үндэсний төвд хүлээлгэн өгсөн нь ямар учиртай юм бэ?
#231f20; font-size: 12px; font-family: Tahoma, Arial, sans-serif;" align="justify">-Цагдаагийн байгууллагаас уг олдворыг муудаж, эвдрэхээс урьдчилан сэргийлж Шүүх шинжилгээний үндэсний төвд хадгалуулахаар хүргүүлсэн. Судалгаа шинжилгээг хаана явуулах нь шалгалтын явцад тодорхой болно.
#231f20; font-size: 12px; font-family: Tahoma, Arial, sans-serif;" align="justify">-Ховдоос олдсон гэдэг мэдээлэл бас худлаа юу?
#231f20; font-size: 12px; font-family: Tahoma, Arial, sans-serif;" align="justify">-Энэ эд зүйлийг Улаанбаатарт зөөвөрлөн авчирсан. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул яг хаанаас авчирсныг хэлэх боломжгүй байна. Бүх мэдээлэл тодорхой болсны дараа холбогдох байгууллагууд нь албан ёсны мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ