Б.Галааридын намтар, уран бүтээл

Б.Галаарид нь Говь-Алтай аймгийн Бугат суманд 1966 онд төрсөн.
Төгссөн сургууль:
1984: Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1989: ЗХУ-ын Свердловск хотын Уралын улсын их сургууль, сэтгүүлчийн анги
Ажилласан газар:
"Алтайн хөгжил" сонин. Сурвалжлагч
"Улаанбаатар" сонин. Албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга
"Ардын эрх" сонин. Сурвалжлагч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга
"Өнөөдөр" сонин. Ерөнхий редактор
"Монгол кино" нэгтгэл. Ерөнхий редактор
"Зууны мэдээ" сонин. Орлогч эрхлэгч, зөөвлөх
"Гэрэлт цалиг" сэтгүүл. Эрхлэгч
"Монголын Сэтгүүлчдийн Эвлэл" ТББ. Ерөнхийлөгч
Б.Галаарид нь 1989 онд Уралын Улсын их сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. “Үг”, ”Улаанбаатар”, “Өнөөдөр” зэрэг сониныг өлгийдөлцөж, нийслэлийн төр захиргааны хэвлэл – “Улаанбаатар” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, төрийн төв хэвлэл – “Ардын эрх” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Өнөөдөр” сонины анхны ерөнхий редактор, “Монгол кино” нэгтгэлийн ерөнхий редактор, “Зууны мэдээ” сонины орлогч эрхлэгч, зөвлөх зэрэг алба хашиж байсан. Танин мэдэхүйн “Гэрэлт Цалиг” сэтгүүл /2009 он/, “Цалиг” хэвлэлийн газар/2008 он/, "Цалиг" тв студи /2009 он/-ийн үүсгэн байгуулагч.
Б.Галаарид нь Монголын хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн анхны мэргэшсэн багш нарын нэг бөгөөд “Ардын эрх” сонины дэргэдэх шавь сургалтын захирал, КУДС-ийн сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч зэрэг алба хашиж олон арван сэтгүүлч бэлтгэжээ.
Монголд цахим сэтгүүл зүйг хөгжүүлэхэд идэвхтэй оролцож, иргэн сэтгүүлчдийн "Бүгдээрээ.мн" сайтыг блогч нөхдийн хамт үүсгэн байгуулжээ. Монголын зохиолч сэтгүүлчдээс хамгийн анх блог хөтөлсөн.
МЗЭ-ийн шагнал, "Гэгээн муза","Алтан Өд″ шагналтай. 2006 оны шилдэг арван блогчийн нэг, Монголын хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан.
Б.Галаарид нь сэтгүүлчээс гадна жүжиг киноны зохиол бичдэг, гоц үзэгдэл судлал, бөө мөргөлийн сэдвээр олон ном бичсэн, дэлхийн сонгодог зохиолуудыг монгол хэлнээ орчуулахад ихээхэн хүч хөдөлмөр зарж яваа уран бүтээлч юм.
Бүтээлүүд
Сэтгүүл зүйн номнууд
′′Мэдлэгийг мөнгө болгоё.2000-2010 он′′
Хэвлэл улс төрөөр гачигдах уу?. 1990-2000 он
Сэтгэлд уяатай Швейцарь орон. 2008 он
Хөдөөгийн хүн. 1992 он
Орчуулгын бүтээлүүд
”АГУУ ГЭТСБИ” ФРЭНСИС СКОТТ ФИЦЖЕРАЛЬД.2010 он
“Түүх” Геродот. 2009 он
“Бид бүгдээрээ зомби” П.Одинцов. 2009 он
“Нострадамустай ханьссан түүх” К.Филимонов. 2005 он
Үл танихуйн хил гатлахуй. 2005 он
"Амьдрахуйн учир"Жек Лондоны өгүүллэгүүд. 2003 он
Зохиолууд
Шар тэнгисийн тарчлаан комик ном. 2009 он
Шар тэнгисийн тарчлаан дуулалт жүжиг. 2009 он
Их шүтээний домог. 2006 он
Суудал түүхэн жүжиг. 2006 он
Удам, уран сайхны кино. 2003 он
Гоц үзэгдэл судлалын бүтээлүүд
Лам хувраг, төөрөг зурхай. 2009 он
Ид шид, гоц мэдрэхүй. 2009 он
Бөө мөргөл, тэнгэр шүтлэг. 2008,2011 он
Үл танихуйн хил гатлахуй. 2005 он
Онгод тэнгэрийн зараалаар. 2005 он
Нууц ертөнцийн тэмдэглэлүүд. 2010 он
Нострадамустай ханьссан түүх. 2005 он
Парапсихологийн унших бичиг. 2008 он
Бүтээлийн эмхэтгэлүүд
Мэдлэгийг мөнгө болгоё. 2010 он
Хэвлэл улс төрөөр гачигдах уу?. 2010 он
Нууц ертөнцийн тухай өгүүллэгүүд. 2010 он
Бөө мөргөлийн тухай бичвэрүүд. 2010 он
Далд ухамсарыг нээхүйн ухаан. 2010 он
СЭТГЭГДЭЛ БИЧИХ