Гучаад барилгыг дуудлагаар худалдана

Төрийн өмчит байгуллага, аж ахуйн нэгжийн барилга, байгууламжийн дуудлага худалдаа үргэлжилж байна. Энэ онд нийтдээ 30 орчим барилга байгууламжийг дуудлагаархудалдана гэдгийг Төрийн өмчийн хороо /ТӨХ/-ноос мэдээлж байна. ТӨХ-ноос ашиглалтгүй байгаа болон ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гарсан төрд данстайүл хөдлөх хөрөнгийн судалгаа, жагсаалт гаргаж эхэлжээ. Одоогийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 441 дүгээр ангийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийх үнэлгээчнийг сонгон шалгаруулж байгаа ажээ. Уг сонгон шалгаруулалтад 14 иргэн санал ирүүлжээ.Мөнхүүхдийн эмнэлэг барих хөрөнгө босгох зорилгоор Засгийн газрын 10 дугаар байрыг дуудлага худалдаанд оруулна.Уг барилгын үнэлгээ тогтоохүнэлгээчнийг сонгон шалгаруулахаар зар түгээгээд байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ