АХХ-ны ойн хурал өндөрлөлөө

“Монголоо шинэчилье” уриатай үүсгэн байгуулагдсан Ардчилсан хүчний холбооны таван жилийн ойн баярт зориулан их хурал хуралдаж өндөрлөөд байна.Их хуралд аймаг, нийслэл, орон нутгийн гишүүдээс бүрдсэн 700 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажилладаг бол дэд ерөнхийлөгчдөөр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Д.Арвин, Ж.Батзандан, Д.Батцогт, гүйцэтгэх захирлаар Т.Энхсайхан нар ажилладаг.

Их хурлаар таван жилийн ойн баяр тохиож буйтай холбогдуулан зочид төлөөлөгчид, гишүүд дэмжигчидтэйгээ хамт өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа тайлагнаж, ирээдүйд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн танилцуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ