Фитнесс клубууд нууц камераар эмэгтэйчүүдийн зургийг авч, интернэтэд тавьдаг нь илэрлээ

Оросын Санкт-Петербургийн зарим клуб шүршүүртээ нууц камер байрлуулан охид, бүсгүйчүүдийг зургийг авч, видео бичлэг хийн интернэтэд тавьдаг нь илэрлээ.

Мэдээж, фитнесээр хичээллэхээр ирэгсэд энэ талаар мэддэггүй байсан аж. Ийнхүү хэдэн арав, хэдэн зуун эмэгтэй өөрсдөө ч мэдэлгүй порно сайтуудын од болжээ. Зарим нь “од” гоолиг сайхан бие галбиртай бол дөнгөж спортоор хичээллэж эхлэгсэд ч зөндөө.

Ийм видео бичлэг порно сайтуудад их эрэлттэй байдаг юм байна. Ямар ч гэсэн 1500 гаруй хүн татаж авсан харагдана. Төлбөртэй сайт сард 10доллар бөгөөд мөн дээрх бичлэгүүдтэй үнэ төлбөргүй танилцах хувилбар ч бий.

Шүршүүрийн өрөөний байдал, тохижилт зэргээр нь Петербургийн хоёр ч фитнес клуб болохыг олж тогтоожээ. Мөн бүсгүйчүүдийн бугуйд байгаа зүүлтэн дээр байгууллагын нэр харагдах аж. Дээрх зураг, бичлэгүүд өнгөрсөн оных гэнэ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ