Нийслэлийн өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээний зөөврийн аппараттай боллоо

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци, Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоотой өнгөрсөн оны 11 дүгээр сардхамтран ажиллах санамж бичиг, Эрүүл мэндийн хөтөлбөрийн гурван талт гэрээнд гарын үсэг зурсан. Тус гэрээнийдагууБНСУ-ын Руйсанса корпораци Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 140 өрхийнэрүүл мэндийн төвд шээсний шинжилгээгээр анхан шатны үзлэг хийх аппарат, түүнийг дагалдах хурдавчилсан оношлуурыг 3 жилийн нөөцтэйгээр буцалтгүй тусламжийн хүрээндхүлээлгэн өглөө.
Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийнЭрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат , Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Хо У Бүн, Монгол дахь Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Ким Жунг Бүн, Хотын хөгжлийг дэмжих “Шинэ тосгон холбоо”-ны тэргүүн Б.Жаргалболон Улаанбаатар хотын 7 дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, 140 өрхийн эмнэлгийн эмч, менежерүүдоролцлоо.
Нийслэлд үйл ажиллагаа явуулдагөрхийн эрүүл мэндийн төвүүдийгтус тоног төхөөрөмжөөр хангаснаар дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн ачаалалыг багасгах, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг чанаржуулах, анхан шатны үзлэг оношлогоог түргэн шуурхай хийж, иргэд нэг цэгт төвлөрөн үйлчлүүлэхээс гадна өвчнийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа юм. Мөн шээсний шинжилгээний хариуг боловсруулах, хадгалах, дамжуулах үүрэг бүхий Hybrid Вэб сайтыг ашиглалтад оруулах бөгөөд уг сайтаар дамжуулан иргэд гар утсаар, интернетээрүзлэг оношлогооны хариугаа авах, хянахболомжтой болно. Энэхүү тоног төхөөрөмжийн нийт өртөг 493.300 ам долларын үнэтэй гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ