Нарантуулруу 12 цэгээс буухиа автобус явж байна

Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийнзорчигч тээврийн үйлчилгээ ямар байх талаар Ний­тийн тээврийн газраас мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын А/74 за­хи­рамжтай холбоотойгоор ав­то машины улсын дугаа­рыг тэгш, сондгойгоор нь хязгаар­лаж замын хөдөлгөөнд орол­цуулж байгаа. Энэ ажлын хүрээнд энэ сарын 1, 7, 8, 14, 15-ны өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслүүд “Нарантуул” олон улсын худалдааны төвийн чиглэлд авто­бусны буухиа үйлчилгээг 12 цэгээс явуулж эхэллээ.

Уг үйлчилгээний нийтийн тээврүүд тус худалдааны төвийн урд хаалгаар хашаа руу нь ороод, хойд хаалгаар нь гарна. Харин ХӨСҮТ-ийн эцсийнбуудал дээр очдог чиглэлүүд хуучнаараа явна. 12 чиглэлийн тухайд: Орбит, Нарангийн гол, Ханын мате­риал, Баянхошуу, Нисэх, Яар­маг, Дэнжийн мянга, Чингэлтэй, Бэлх, Шар хад, Улаанхуаран, Тахилт /их багтаамжийн М:28, М:33, М:36, М:46 / гэсэн чиглэлээс шууд “Нарантуул” худалдааны төв рүү үйлчилгээ үзүүлэх 24 тээврийн хэрэгсэл явна. Эдгээр нийтийн тээврүүд дараах цагийн хуваариар үйлчилнэ. Тодруулбал, 10:00, 11:00, 12:00, 14:00, 16:00 цагуудад“Нарантуул” зах руу явна. Харин тус захаас 11:00, 12:00, 13:00, 15:00, 17:00 цагт хамгийн сүүлийн нийтийн тээвэр үйлчлэх юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ