Туушин зочид буудалд гал гарлаа

Хотын төвд оршдог "Бэст Вэстэрн Премьер Туушин" зочид буудлын 17 давхарт өнөөдөр 9.30 цагийн орчимд гал гарчээ. Одоогоор Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах, гал унтраах баг тус газар дээр ажиллаж байгаа бөгөөд юунаас болж гал гарсан талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм. Ямартай ч тус буудлын доод давхруудад болж байсан хурал, уулзалтуудыг тараагаад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ