Мөрдөн байцаагчийн бичиг баримт хуурамчаар үйлдэж хувийн өс хонзондоо ашигласан хэрэг гарчээ

Германд нэгэн эрэгтэй мөрдөн байцаагчийн нэр барьж хувийн өс хонзонгоо аваад зогсохгүй Холбооны мөрдөх товчоог хүртэл залилж дөнгөсөн хэрэг гарчээ. Орон нутгийн шар хэвлэлүүд энэ тухай бичиж байгаа бөгөөд Ханс Гудман хэмээх англи германы эрлийз эрэгтэй 2010 онд өөрийг нь шоронд суулгасан хүмүүсээс хувийн өс хонзонгоо хуулийн байгууллагынхныг мэхлэх замаар авчээ.

Тэрээр эдийн засгийн гэмт хэрэг буюу мөнгө шамшигдуулсан хэргээр 2 жилийн ял эдэлсэн бөгөөд түүний хэргийг илчилсэн байгууллагын ажилтнуудаас хариугаа авахыг шоронгоос суллагдмагцаа оролдох болжээ. Улмаар зүсээ янз бүрээр хувиргаж, хуулийн байгууллагын бичиг баримтуудыг хуурамчаар үйлдээд зогсохгүй Америкийн Холбооны мөрдөх товчооны олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах төсөлд нь хүртэл хамрагдаж улам итгэл үнэмшилтэй болсон байна.

Ингээд эцэст өс хонзон авах хүмүүсээ бүгдийг нь ямар нэг байдлаар чадсаны эцэст өөрөө хил даван зугтах гэж байгаад баригдсан байна. Түүний хэрэг прокурорт очсон бөгөөд энэ оны дундуур шүүх хурлыг нь зарлах гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ