Налайхын уурхайн цооногоос хоёр хүний цогцос гаргав

Удаа дараа хүний эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл байдал үүссэний улмаас Налайхад нүүрс олборлож байсан нэлээд хэдэн амыг хаасан билээ. Гэтэл өчигдөр буюу 2015 оны хоёрдугаар сарын 2-ны 18:00 цагийн үед Нийслэлийн Налайх дүүргийн III хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанийн ашиглалтын лицензтэй талбайн нүүрсний уурхайн аманд нуралт болжээ.
Уг нуралтын улмаас гурван уурхайчин дарагдаж, хоёр нь газар дээрээ нас барсан байна. Энэхүү ноцтой ослын дуудлага авсан Уул уурхайн аврах ангийн 35 албан хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ослын газар дээр шуурхай ажиллажээ.
Аврагчид 30 настай А гэгч эрэгтэйг эсэн мэнд гаргаж дүүргийн эмнэлэгт хүргэсэн бол иргэн 26 настай эрэгтэй Д, 30 настай эрэгтэй Ц нарын цогцсыг гаргаж авсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ