Жүжигчин Ялалтын найруулсан кино үзэгчдийн дунд маш их хүлээлттэй байна

Урлагийн их гал тогоонд “Онч мэргэн” хэмээх продакшнаа байгуулан өөрийнхөө өргөө гэрийн өрхийг татаад удаагүй байгаа жүжигчин Н.Ялалтын кино гарахаасаа өмнө тун ч их яригдаж байна.
Н.Ялалтын найруулагчийнхаа хувьд анхных нь бүтээл болох уг кино хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр бичигдэж байгаа сэдвүүдийн нэг болоод байгаа юм. Тиймдээ ч кино сонирхогч олны дунд багагүй хүлээлт үүсгээд байна.
Эх сурвалжийн хэлснээс бяцхан нууц дэлгэхэд залуусын дунд нэр хүндтэй дуучин П.Баярцэнгэл, орчин үеийн Гамлет гэж нэрлэгдээд буй СТА жүжигчин С.Болд-Эрдэнэ киноны гол дүрийг бүтээж байгаа гэнэ шүү. Харин Н.Ялалтын хувьд анхны уран бүтээлдээ хоёрдугаар найруулагчаар ажиллаж байгаа гэсэн. Ерөнхий найруулагчаар Д.Отгонсүрэн гэх залуу ажиллаж байгаа сурагтай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ