Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 30 иргэн түр хамгаалах байранд байрлажээ

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 30 иргэн нэгдүгээр сард түр хамгаалах байранд байрлажээ. Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 болон, Түр хамгаалах байрны 107 дугаарын утсанд он гарсаар эхний 1 сард гэр бүлийн хүчирхийллийн тухай нийт 686 дуудлага иржээ. Нийт дуудлагын 90 хувь нь 102 дугаарын утсанд иргэд иүүлэхдээ гэр бүлдээ агсам согтуу тавьж,бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх шалтгаанаар аж.

65 хүнийг Шүүхийн шиййдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвд шүүхийн шийдвэрээр баривчлан саатуулсан бол үлдсэн 240 танхайрсан этгээдийг Нийслэлийн цагдаагийн газрын албадан саатуулах төв болон дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийн саатуулах байранд тодорхой хугацаагаар саатуулж таслан сэргийлжээ.

Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах Нийслэлийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дэргэдэх Түр хамгаалах байраар 17 гэр бүлийн 30 иргэн үйлчлүүлжээ.

Тэдэнд хууль эрхзүйн болон сэтгэл зүйн, эмнэлгийн шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлж хоол ундаар хангаж, аюулгүй байдлыг нь хариуцаж 2-14 хүртэлх хоногоор байршуулж өөрийн эсвэл хамаатан садан асран хамгаалагчийнх нь хүсэлтээр гэрт нь буцаах арга хэмжээг авсан байна. Түр хамгаалах байранд 1 дүгээр сард ирж үйлчлүүлсэн дээрхи 30 иргэний 17 нь хүүхэд 13 насанд хүрсэн эмэгтэй байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ