Цахим газар өмчлөлтийн 2 дугаар ээлжийн бүртгэл ирэх даваа гарагт дуусна

Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын 2 удаагийн захирамжаар нийт 13523 иргэн газар өмчилж авсан бол цахим системээр газар өмчлүүлэх ажлын 2 дугаар ээлж үргэллжилж байна. Цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжинд дараахь 8 байршилд газар өмчлүүлнэ.

Шинэ 5 байршил

Сонгинохайрхан, Эмээлт уулын баруун хоолой 3407 нэгж талбар

Баянзүрх, Их цуурайн ам178 нэгж талбар

Баянзүрх, Бага цуурайн ам154 нэгж талбар

Багануур, Тариан булаг 2-р хэсэг6170 нэгж талбар

Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг2479 нэгж талбар

Хуучин 3 байршил

Сонгинохайрхан, Соёондын ам249 нэгж талбар

Багануур, Тариан булаг 1-р хэсэг990 нэгж талбар

Багахангай, Бор-Үзүүр192 нэгж талбар

Нийт:13819 нэгж талбар

Дээрх 13819 нэгж талбарт 2015 оны 02дугаар сарын 09-ны өдрийг дуустал цахим системээр иргэдийг бүртгэнэ. Ингэхдээ Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоол, журмын дагуу 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн иргэн болж бүртгүүлсэн, өөрийн нэр дээр ямар нэгэн газар өмчилж аваагүй бүх иргэн бүртгүүлэх бүрэн боломжтой. Мөн дээрх хугацаанаас /2013.05.30/ хойш шинээр төрсөн иргэн бүртгүүлж болно. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар өөрчлөгдсөн тогтоолын дагуу шинээр төрсөн иргэн цахим системээр сонгогдож газартай болсон тохиолдолд түүний эцэг, эх нь 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлд шилжин ирсэн бол газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Цахим системээр газар өмчлөх хүсэлтэй иргэд заасан хугацаанд багтаж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn, нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын Газар өмчлөх цахим системийн бүртгэл гэсэн цэсэнд хандаж, ерөнхий заавартай сайтар танилцан бүртгүүлээрэй. Бүртгэлтэй холбоотой асуудлаг 1800-1285, 11 320248 утсаар лавлаарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ