Шатахуун түгээх станцыг дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шатахуун түгээх станцын ажилчдаас 4,8 сая төгрөг дээрэмдсэн Т,Т,О нарыг тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид 24 цагийн дотор шуурхай илрүүллээ. Энэ гэмт хэргийг 30-32 насны залуус үйлдсэн нь тогтоогдож, эрүүгийн хуулийн 147,2-д зааснаар эрүү үүсгэн шалгаж эхэллээ.
Гэмт этгээдүүдээс дээрэмдсэн мөнгийг эд мөрийн баримт болгон хурааж авсан байна. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ