Занданшуулсан шарил биш, амьд лам байна гэжээ
Монголоос олдсон 200 жилийн настай занданшуулсан шарил гадаадын хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна. Их Британийн “Telegraph” сонин “Улаанбаатар хотоос тугалын арьсанд боосон ламын цогцос олдлоо. Лам ховсын аргаар гүн бясалгал хийж байгаа тул бүрмөсөн амьсгал хураагаагүй, амьд хэвээрээ байгаа гэж Буддын шинжээчид үзэж байна” хэмээн нийтэлжээ. Лам зүүн гараа дэлгэж, баруун гараараа Судар айлдах гэж буйг бэлгэдсэн байдалтай олдсон нь эртний Буддын шашны ёс бөгөөд үхээгүйг нотолно гэжээ. Мөн түүнийг үхэл, амьдралын хоорондох замыг гэтлэх “тукдам” хэмээх гүн бясалгал хийж байгаа гэж үзсэн байна. Бясалгалын нэрт судлаач, доктор Барри Керзин “Хүн ийм байрлалтайгаар гурван долоо хоногоос дээш хугацаагаар суувал бие эрхтэн нь аажмаар агшина. Тэгээд үс, хумс, хувцаснууд нь бүгд хэвээр хадгалагдаж үлдэх боломжтой” хэмээн ярьжээ.
Хэрэв бясалгагч хүн ийм байрлалаа удаан хадгалж чадвал Бурхан Будда болдог гэж Барри Керзин хэлжээ. Ийм маягаар оюун санааны дээд ертөнцөд хүрсэнээр бусдад тусалж, баяр жаргалыг мэдрүүлэхийн гайхамшгийг үзэх юм.
Гүн бясалгалд орсон лам хүн өөрийнхөө дотоод энергийн хүчээр биеэ муудуулахгүй хэдэн мянган жил ийм байдлаар оршиж чадна. Гаднаа физик үхэл мэт харагдавч дотроо сэтгэл нь гэрэлтэн, амьд буй. Шинжлэх ухаанд ийм зүйлийг огт боломжгүй гэж үздэг хэдий ч Буддын шашны лам нар гайхамшгийг үзүүлсээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ