Гариг андуурсан томилгоо Прокурорыг тойрох нь

Салбар бүрт хаа хамаагүй нөхөр аваачиж тавьдаг муу зуршил Монголын улстөрд шүглээд удаж байна. Прокурорын газрыг прокурорын газар шиг ажиллуулж чадсан Д.Дорлигжав Шийдлийн Засгийн газарт Хуульзүйн сайд болон томилогдсоноор Улсын ерөнхий прокурорын суудал эзэнгүй нэлээн хугацаа өнгөрлөө. Монголын улс төрийн нөхцөлд Ерөнхий прокурор хэн байхаас намуудын хүчний харьцаа ихээхэн хамааралтай гэх үг ч ортой. Тиймээс энэ чухал суудалд хэн залрах бол, аль нам хүчний хэн гэдэг даргын хүн томилогдох бол хэмээнолон нийт хараа тавин хүлээсэн.
Аз болж энэ удаагийн томилгоо сүртэй улстөржсөнгүй бололтой. Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт гэдэг эрхэм Д.Дорлигжавын оронд томилогдоно гэх эх сурвалжийн мэдээлэл байна.
Г.Шийлэгдамба Эрүүл мэндийн сайд болсон шиг гариг андуурсан явдал ийм чухал байгууллагад давтагдаагүй нь сайшаалтай гэмээр. Ц.Бямбацогт хуучнаар ЗХУ-ын Ташкентын их сургууль, Монгол Улсын их сургуулийг тус тус төгссөн, хуульзүйн магистр зэрэгтэй хүн гэнэ. Сүхбаатар дүүргийн прокурорт ажиллаж байгаад УЕПГ-т томилогдож ирсэн, ясны прокурор. Үндсэн ажлаа хийж яваа л нөхөр бололтой. Одоо үндсэн ажлаараа байгууллагаа толгойлох итгэлийг тэр хөнгөхөөн үүрчих бизээ. Сүхбаатар дүүргийн прокурорт ч УЕПГ-т ч Д.Дорлигжавтай хамт ажиллаж байсан тул өмнөх даргынхаа ажил, зорилгыг ч үргэлжлүүлэх бололтой.
М.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ