Авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн шинэ журмыг баталлаа

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 тоот тогтоолоор“Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам” батлагдан гарч энэ оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр боллоо.

Уг журмын зорилгонь нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд автотээврийн хэрэгсэл эзэмшигч этгээдийн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамрагдах, албан татвар төлөхтэй холбогдон гарах харилцааг зохицуулахад оршиж байгаа бөгөөдавто тээврийн хэрэгслийн бүртгэлийг боловсронгуй болгох, албан татвар, төлбөр хураахнэгдсэн тогтолцоог бий болгоход төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, чиг үүргийг тодорхой болгох, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажлыг зохион байгуулахад чиглэгдэж байгаа юм.

Уг журамд авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийноронгийн тоогоор:

-1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

-2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард

-3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард

-4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

-5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус хамрагдантухайн оны 06 дугаар сарын 01-ний дотор багтаанзохион байгуулах, албан татвар, төлбөр хураамж, албан журмын даатгалд хамрагдсан эсэхийг үндэслэн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамруулан нэгдсэн нэг наалтыг олгохоор заасан.

Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд албан татвар, төлбөр төлөөгүй, хариуцлагын даатгалд даатгуулаагүй, хяналтын үзлэгт хамрагдаагүй авто тээврийн хэрэгслийн эзэмшигчид хариуцлага тооцох, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээ авах, татвар төлбөрийг төлүүлэн хяналтын үзлэг оношлогоонд хамруулах үүрэгтэйгзаасан байна.

Тээврийн хэрэгсэл эзэмшигчТа тогтоосон хугацаанд авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд эзэмшигчийн бүртгэлийн хаягаар хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр торгууль оногдуулах болохыг анхааруулъя.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ