С.Баярцогтыг огцруулах хүсэлт өргөн мэдүүлжээ

УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах хүсэлтээ өргөн барьжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн цахим хуудаснаа мэдээлэхдээ “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэгтэй “Эрдэнэс Оюутолгой” ТӨK-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын “Painter law firm” нэртэй, гэр бүлийн хоёр гишүүнтэй компанид 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтийг 2015 оны төсөвт суулгасан” хэмээн бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ