Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажууллаа

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А/73 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн 7 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажууллаа.

Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХ НЬ БАТАЛГААЖСАНИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТыг эндээс үзнэ үү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ