Таксины жолоочийг хөнөөсөн этгээдүүдийг хэн болохыг тогтоожээ

Энэ сарын 5-6-ны үүрээр 04-05 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Улаанчулуутын цэгийн ойролцоо 22 настай таксины жолооч М гэгчийг ноцтойгоор хөнөөсөн хэрэг гарсан. Тодруулбал, хүзүүг нь хэрчиж, цээж хэвлийд нь хутгалан, биед нь халдаж, эд зүйлийг нь дээрэмдэн, улмаар УНЗ 22-17 гэсэн улсын дугаартай хар хөх өнгийн Toyota will машиныг авч зугтаасан хэрэг гарсан юм.
Тэгвэл машиныг нь өчигдөр 17.00 цагийн үед Налайх дүүргээс олжээ. Оршин суугчдын мэдээлж буйгаар уг машин өчигдөр 10.00 цагаас хойш байсан гэж байна. Харин цагдаагийн алба хаагчид мэдээллийн мөрөөр шалгасаар 17.00 цагт олжээ. Одоогоор гэмт этгээдүүдийг олоогүй байгаа ч хэн хөнөөсөн болохыг тогтоосон байна. Уг хүн амины хэргийг 1990, 1993 оны эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд үйлджээ. Тэднийг хайх ажиллагаа үргэлжилж байна. Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн алба хаагчид шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ