"Алтай констракшн"-ы барилгаас хүн унаж нас баржээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Саруул Хотхон”-ы барилгын есөн давхраас 36 настай иргэн Б унаж нас барсан хэрэг гарсан байна.

Уг хэрэг энэ сарын 8 буюу өчигдөр өдрийн 13.50 цагт болсон бөгөөд талийгаач Б нь есөн давхраас тоосго буулгахаар лифтний хонгилд ажиллаж байх үедээ ийнхүү амиа алджээ. Өөрөөр хэлбэл, лифтний ган татлага тасарсны улмаас ийм осол болсон юм байна.

Тус барилгын захиалагчаар “Саруул Хотхон” ХХК, гүйцэтгэгчээр “Алтай Констракшн” ХХК ажиллаж байжээ. Одоогийн байдлаар “Алтай Констракшн” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ