Жолоочийн амийг хөнөөсөн этгээдүүдийг баривчилжээ

Сонгинохайрхан дүүрэгт таксины жолоочийг олон удаа хутгалж онц хэрцгийгээр амийг нь хороож, эд зүйлийг нь хулгайлсан хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая Цагдаагийн байгууллагын ажилтнууд шуурхай ажиллаж энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг баривчилжээ.
Одоогоор мөрдөн байцаалт эхлээд байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн алба хаагчид шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ