Хэргийн газраас зугтсан жолоочийг илрүүлжээ

ЧД-ийн 19 хороо Салхитын замд энэ сарын 06-ны оройн 21:30 цагийн орчим марк, улсын дугаар нь тодорхойгүй суудлын автомашин явган зорчигч болох 50 настай эрэгтэй хүнийг мөргөж амь насыг хохироогоод жолооч автомашинтайгаа хэргийн газраас зугтсан ноцтой зам тээврийн осол, хэрэг гаргасныг цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжлаж илрүүллээ. Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто машин жолоодохгүй байж, хэрэв зам тээврийн осол хэрэгт холбогдсон тохиолдолд хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлж цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлж байгаарай.

Зам тээврийн осол, хэрэг нь гэмт хэргийн санамсар болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, харин хэргийн газраас зугатах, санаатай нуун дарагдуулах нь хүндрүүлэх нөхцөл байдал болдог. Илрэхгүй гэмт хэрэг гэж байхгүй гэдгийг иргэд та бүхэн ойлгоно уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ