Скандал “Шинэ үе”
“Шинэ үе” хамтлагийн залуу жүжигчидийн “өрөвдөлтэй” хувь тавилан
Нэгэн үе хошин урлагт Амбий, Бооёо, Хүрлээ гэсэн нэрс шадар гурван цэрэг гэдэг шиг салгаж хэлж боломгүй тийм л нэрс байлаа. Үнэнч нөхөрлөлөө зарлан тунхаглаж байсан гурван найз “Шинэ үе” хамтлагаа үүсгэн байгуулж байсан ч цагийн аясаар өөр өөрийн уран бүтээлийг хөөж,хамтлагаасаа өрх тусгаарлацгаасан. Гэхдээ хамтлагаа орхисон Амбий Бооёо нар өнөөдрийг хүртэл хошин урлагийн тайзаа ч уран бүтээлээ ч орхиогүй яваа. Бууриа сахин үлдсэн Бооёо “Шинэ үе” хамтлагаа залуу жүжигчидээр сэлбэж, “Эрхэм элч”-ийн Лхагвааг урилгаар тоглуулсаар олон жилийг ардаа үдэж, өдийг хүрлээ. Гарын таван хуруунд багтахаар хошин урлагын хамтлагуудад залуу жүжигчид орж л байдаг. Бас гарж л байдаг. “Шилдэг өнгө” хамтлагийн зарим залуу жүжигчид “Маск”-д урваж, “Х-Түц”-ийн гайгүй гэсэн хэдэн залуу жүжигчид “Эмоци” нэртэй хамтлаг байгуулж зоригтойгоор туурга тусгаарласан нь өдгөө амжилттай яваа.
Харин Бооёогийн удирдлаган дор байсан “Шинэ үе” хамтлагийн залуу жүжигчид ямархан хувь тавиланг туулж байгаа тухай өгүүлэх гэсэн юм. 2006 онд СУИС-ын кино драмын ангийг төгссөн Б.Отгонтуяа, “Бүдүүн” Ц.Ганбаа, талийгаач Т.Билгүүн, Л.Сөрөлт, Ц.Алдармаа, М.Батуушка нарыг “Шинэ үе”-ийн босс Бооёо хамтлагтаа сонгон шалгаруулж авчээ. Бүтэн 9 жил “Шинэ үе”-ийн Бооёо ахынхаа төлөө цаг наргүй, хөлс хүчээ шавхан чардайж зүтгэсний хариуд тэдэнд юу үлдэв?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ