ETV-гээр хүүтэйгээ уулзсан ээжид Ерөнхийлөгч өршөөл үзүүлжээ

Саяхан ETV телевизийн нэгэн нэвтрүүлгээртөөрөлдсөн эх хүү хоёрыг уулзуулж олон хүнийг уйлуулж байсан билээ. Энэхүү нэвтрүүлгээр 33 жилийн өмнө алс хол Баян-Өлгий аймагт айлд өргөгдсөн н.Мөнхзаяа хүү, хорих ангид ял эдэлж байгаа төрсөн ээжтэйгээ уулзаж буй сэтгэл шимшрүүлсэн агшинг өгүүлдэг. Энэ нэвтрүүлгийн гол баатар болох ээж Л.Бямбасүрэн нь 2004 оны есдүгээр сард аргагүй хамгаалалт хийж нөхрийнхөө аминд хүрснээр өнөөг хүртэл торны цаана сууж байгаа юм. Түүнд шүүхээс эрүүгийн хуулийн 91.2 дугаар зүйл ангид зааснаар 18 жилийн хорих ялаар оноосон байдаг. Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Л.Бямбасүрэнд уучлал үзүүлсэн зарлиг гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ