Согтуу жолооч айлын гэр дайрчээ

Шархаднаас Улиастай руу тавигдсан шинэ замаар Приүс-10 маркийн 7307 УБҮ дугаартай машины жолооч согтуугаар машин жолоодож явах үедээ айлын гэр мөргөсөн ноцтой осол гарчээ. Уг хэрэг өчигдөр 20:00 цагийн үед болсон байна. Хэрэг болох үед ногооны талбайн манаачийн ажилтай О гэрийн гадаа явж байсан бөгөөд түүний эхнэр, 13 настай охин нь гэртээ байж байгаад осолд өртөн гэмтжээ.

Хэдийгээр эх, охин хоёрт яаралтай түргэн тусламж үзүүлсэн ч охины элэг бяцарсан байсан гэнэ. Харин охины ээж үүдэндээ байж байгаад эд хогшилдоо даруулсан тул дотуур гэмтэлтэй байж болзошгүй юм байна. Өнөөдөр тэдний гэмтэл бэртлийг тодруулна. Охины бусад эд эрхтэн гэмтээгүй гэх баталгааг эмч нар өгч чадахгүй байгаа юм. Тэд охиныг уушгиндаа гэмтэл авсан байж магад гэдгийг хэлж байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ